Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүнтэй уулзах цаг авах бол ТҮЦ машинд ханддаг болох нь

ikon.mn
2013 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ТҮЦ машинаар дамжуулан УИХ-ын Тамгын газрын үйлчилгээг иргэдэд хүргэх ажлын явцыг Мэдээлэл технологи, Шуудан, Харилцаа Холбооны газраас Их Хурлын гишүүдэд өнөөдөр танилцууллаа.

ТҮЦ машинд шинээр нэмэгдэх УИХ-ын Тамгын газрын үйлчилгээнд:

  • Гишүүдэд санал хүсэлт, өргөдөл гомдол хүргүүлэх
  • Гишүүнтэй уулзах цаг авах
  • Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцах, нээлттэй хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ илгээх
  • Санал асуулга авах
  • Гишүүний хийж гүйцэтгэсэн ажил, санаачилсан хууль, төсөл, хөтөлбөр
  • Өргөн баригдсан болон хэлэлцүүлэгдэж буй хуулиудын тухай мэдээлэл авах зэрэг багтах аж. 

Үйлчилгээний дээрхи төрлүүд ТҮЦ машинд нэмэгдсэнээр иргэд тойргоосоо сонгогдсон гишүүдэд хяналт тавих, тэдэнтэй илүү холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж уг ажлыг гардан хийж байгаа Аствишн ХХК-ийн Мэдээлэл технологийн албаны захирал О.Энхмөнх хэлсэн юм.