Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-аас их хэмжээний үнэт чулуу хулгайлан авчирчээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Улсын Мөрдөн байцаах газраас өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр цагдаагийн дэд хурандаа Б.Отгонжаргал улс дамнасан хэд хэдэн хулгайн гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө.

6480 гр жинтэй 30089 ширхэг сувд, 27 ширхэг байгалийн үнэт чулуу хулгайлжээ

Тухайлбал, 2013 оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Шинжи хотод зохион байгуулагдсан гоёл чимэглэлийн худалдааны танхимаас манай улсын иргэн  Б.Мөнхбат нарын дөрвөн хүн их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан болох нь тогтоогджээ.

Гэмт этгээдүүд 10 сая юань, 2.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий цэвэр сувд, үнэт чулуу хулгайлж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн өөрсдийн гэртээ хадгалж байсныг цагдаагийнхан олсон байна.

Нийт 6480 гр жинтэй 30089 ширхэг сувд, 27 ширхэг байгалийн үнэт чулууг тэдний гэрээс хураан авчээ. Ингээд Эрүүгийн тухай тусгай хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан, онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.

Түүнчлэн манай улсын иргэн Д, Н нар 2012 онд Хонконг, Тайван улсаас үнэт чулуу хулгайлан Монгол Улсын хил давуулсан болох нь тогтоогджээ.