Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Он гарснаас хойш 6771 иргэнд яллах дүгнэлт үйлджээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Улсын Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийв

Он гарснаас хойшхи 11 сарын байдлаар Улсын Мөрдөн байцаах газарт 28146 гэмт хэргийн гомдол, санал иржээ. Үүнээс 27178 хэргийг шалган шийдвэрлэж байгаа аж.

Одоогийн байдлаар 15411 хүнд холбогдох 20695 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, 6771 иргэнд яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөн 5495 хэргийг хэрэгсэхгүй болгосон бол 1460 хэргийг харьяаллын дагуу бусад газар руу шилжүүлжээ.

106 тэрбум 806 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилжээ

Яг өнөөдрийн байдлаар 12986 хүнд холбогдох 13726 хэргийг шийдвэрлэж дууссан аж.

Өнгөрсөн 11 сарын туршид гэмт хэргийн нөхцлөөс үүдэн иргэдэд 126 тэрбум 955 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын явцад 64.9 хувь буюу 82 тэрбум 345.6 сая төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлжээ.

Түүнчлэн 106 тэрбум 806 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилсэн талаар Улсын Мөрдөн байцаах газраас хийсэн өнөөдрийн мэдээллийн үеэр цагдаагийн дэд хурандаа Б.Отгонжаргал мэдээллээ.