Монгол дах АНУ-ын Худалдааны танхим буюу “Ам Чам Монгол” байгууллагын Гүйцэтгэх захирлаар Г.Түвшинзаяаг сонгожээ.
Г.Түвшинзаяа энэ албанд очихоос өмнө “Зориг сан”-д нийгмийн бодлого, боловсрол, нийгмийн хөгжлийн төсөл хариуцан ажиллаж байсан юм.
Тэрээр ХБНГУ-ын “Бард” болон АНУ-ын “Фрэнклин энд Маршалл” коллежид улс төрийн гүн ухааны чиглэлээр суралцсан байна.
“Ам Чам Монгол” хэмээх энэ байгууллага АНУ, Монгол хоорондын бизнесийн харилцааг хөгжүүлэх, болон АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг юм.
Түүнчлэн дэлхийн 100 гаруй оронд салбартай бөгөөд одоогоор Монголынх хамгийн отгон нь ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!