Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хурдан морины салбар хорооны орлогч дарга хурандаа Ж.Болдбаатар "Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу салбар хороо байгуулагдаж ажилладаг.
Манай хороо 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хурдан морины салбар хороо Хүй долоон худагт долоодугаар сарын 9-ний өдрөөс эхлэн ажиллана. Энэ хугацаанд 2,500-3,000 төрийн албан хаагч хурдан морь уралдуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жил Монгол телевиз, ETV, TV9 телевиз хурдан морины уралдааныг шууд дамжуулна"гэв.
Хурдан морины уралдааны хуваарь:
Хүй 7 худагт зохион байгуулах арга хэмжээ:
Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "Өнгөрсөн жил уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж туршсан. Энэ жил Үндэсний их баяр наадам болон 21 аймгийн хэмжээнд энэ бүртгэлийн системийг нэвтрүүлнэ.
Хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлдэг, насанд хүрээгүй хүүхэд уралдуулдаг байдлыг таслан зогсоох юм. Түүнчлэн, хэн нэгэн этгээд хүүхдийн эрх зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх этгээдийг тодорхой болгоно.
Тиймээс энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хэд хэдэн зарчмыг мөрдүүлнэ.