Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй төлөөлөгчид 6 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Бахрайн Улсын Манама хотноо ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 42 дугаар чуулганд оролцож байна. Уг чуулганаар дэлхийн соёлын болон байгалийн өвийг хадгалан хамгаалахтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Түүнчлэн уг чуулганаас манай улстай холбоотой гарч буй шийдвэрийн талаар хорооны гишүүн орнууд болон Дэлхийн байгаль хамгаалах холбоо, Дэлхийн өвийн хорооны нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөлтэй тус тус уулзаж Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцов гэж БОАЖ-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!