Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тав болон нэг жилээр магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их сургуулиуд

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад боловсролын магадлан итгэмжлэх анхны үйл ажиллагаа 1999 оноос эхэлсэн. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл /МИҮЗ/ 2016 онд магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулсан юм.

Ийнхүү шинээр баталсан магадлан итгэмжлэлийн шалгуур, шаадлагаар эхний 21 сургууль, 13 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдэж өнөөдөр гэрчилгээгээ авлаа.

1998-2004 он хүртэл анхны  магадлан итгэмжлэл хийгдэж байсан бол 2004 оноос 2 дахь шатны магадлан итгэмжлэл 10 жилийн хугацаатай хийгдсэн байдаг. Ингээд гурав дахь түвшний магадлан итгэмжлэл авсан байгууллагын хүчинтэй хугацаа 2018-2023 он хүртэл байх боломжтой юм. 

БМИҮЗ-өөс дээд боловсролын сургалтын  байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд таван жилийн хугацаатай, тодорхой шаардлагыг хэсэгчлэн хангасан тохиолдолд нэг жилийн хугацаатай магадлан итгэмжилдэг байна.

Магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авсан сургуулиудыг танилцуулъя.

Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд: /5 жил/

  1. МУИС
  2. МУБИС
  3. ХААИС
  4. Хүмүүнлэгийн ухааны ИС
  5. АШУҮИС
  6. Соёл урлагийн их сургууль  
  7. Шинжлэх ухаан технологийн ИС
  8. Үндэсний батлан хамгаалахын ИС
  9. Мандах их сургууль
  10. Улаанбаатарын ИС
  11. Ховд ИС
  12. Их засаг ОУИС
  13. Тээврийн ДС
  14. Технологийн ДС
  15. МУ-ын Эрдмийн ИС
  16. Отгонтэнгэр ИС
  17. Оточ Манрамба ИС
  18. ОУ-ын Улаанбаатар ИС
  19. Орхон ИС

Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд: /1 жил/  

  1. Эм Ай Ю дээд сургууль
  2. Шинэ монгол технологийн ДС

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд: /5 жил/

  1. МУБИС-ийн “Багш, бага ангийн боловсрол”
  2. АШУҮИС-ийн  “Нийгмийн эрүүл мэнд”
  3. АШУҮИС-ийн “Эм зүй”
  4. АШУҮИС-ийн “Био-анагаах ухаан”
  5. ШАУҮИС-ийн “Уламжлалт анагаах ухаан”
  6. ШАУИС-ийн “Уламжлалт анагаах ухаан”
  7. ХААИС-ийн “Байгаль орчныг хамгаалах технологи”
  8. ШУТИС-ийн “Үйлдвэрийн экологи”
  9. ШУТИС-ийн “Архитектур”
  10. ШУТИС-ийн  “Шим тэжээл судлал”
  11. ШУТИС-ийн “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт”
  12. МУИС-ийн “Электроник”

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр: /1 жил/

  1. ХААИС-ийн “Бараа түүхий эдийн судлал, технологи”

Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн, үлдсэн 29 сургууль байгууллагын магадлан итгэмжлэлд ороогүй байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн 67 сургуулийн 210 хөтөлбөрт хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгдсэн байгаагаас 87 нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Манай улсад давхардсан тоогоор 1,500 орчим хөтөлбөр байгаа бөгөөд 20 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн. Тиймээс их, дээд сургуулиуд магадлан итгэмжлэлд хамрагдаж, чанараа баталгаажуулан олон улсад үнэлүүлснээр боловсролын салбар, цаашлаад хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн ур чадварын нийцэл дээшилнэ гэж салбар яамны зүгээс харж байгаа аж.