Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталлаа.
Ирэх оны төсвийн жилд Хүний хөгжил санд мөнгөн орлого хуримтлуулахгүй юм байна.
Энэ үеэр гишүүн С.Баярцогт, Ц.Нямдорж нар Хүний хөгжил сангийн хөрөнгөөр барилга байгууламж барьдаг явдлыг зогсоох нь зүйтэй, иймээс Засгийн газар Хүний хөгжил сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг ирэх онд төсвийн тодотгол хэлэлцэх үеэр өөрчлөх төслөө оруулж ирэх хэрэгтэй гэсэн санал гаргалаа. Гишүүн Ц.Даваасүрэн ч энэ саналыг дэмжиж буйгаа хэлсэн юм.
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын гишүүдэд болон ажлын хэсгийн гишүүдэд талархлаа илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!