Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Эко алтны экспорт 4,000-6,000 ам.долларын урамшуулалтай байдаг"

ikon.mn
2018 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Бичил уурхайчдын гар аргаар олборлон, баяжуулсан экологийн цэвэр алт буюу Эко алтыг олборлох үйл ажиллагааг дэмжиж Монгол Улсын валютын санг нэмэгдүүлэх зорилгоор Эко алтыг экспортлох ажлыг Монголбанк эхлүүлж байна.

Эко алт гэдэг нь  бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алт нь химийн хорт бодис ашиглаагүй, хүний эрхийг дээдэлдэг, хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөгүй, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулсан гэдгээ гуравдагч олон улсын аудитын байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулж үнэлгээ авахыг хэлнэ. Энэхүү үнэлгээг авсан тохиолдолд олборлосон 1 килограмм алт тутамд 4,000-6,000 ам.долларын урамшууллыг олгодог.

Манай улсын хувьд улсдаа төдийгүй Азид анх удаа 2015 онд Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайчид, нөхөрлөл хоршоодыг дэмжин ажилладаг Хувиараа Ашигт Малтмал Олборлогчдыг Дэмжих Холбоо (ХАМОДХ) ТББ нь Шударга Олборлолтын экологийн цэвэр алт үйлдвэрлэгч ангилалд гэрчилгээ авсан юм. 2016 - 2017 онуудад тус ТББ нь нийт 2 килограмм эко алт туршилтын журмаар экспортлон килограмм тус бүрд 6,000 ам долларын урамшуулал авч ажиллажээ.  

Шудрага олборлолтын стандартыг хэрэгжүүлснээр бичил уурхайчид хариуцлагатай уурхайн олборлолт эрхлэх мэдлэг мэдээллээр хангагдах төдийгүй тогтмол ажлын байраар хангагдах улмаар орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах өндөр ач холбогдолтой юм.

 

Эх сурвалж: Монголбанк