Нийслэлийн захиргааны А зааланд
10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд
11:00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
АТГ-т
11:00 цагаас Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Хуулийн байгууллагууд авлигачдын барьцаанд оржээ" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун худалдагчид иргэдийг хохироож үнэ нэмж байгааг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
MN-Мэдээллийн төвд
12:00 цагт Дефакто Д.Жаргалсайхан улс төрийн намуудын дотоод ардчилалын индекс судалгааны дүнг танилцуулж мэдээлэл хийнэ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнд
15:00 цагт “Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” /ALIN/ олон улсын байгууллагын 2018 оны удирдлагуудын ээлжит уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!