Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нигерийн хүн амын 46 хувь хэт ядуу нөхцөлд амьдарч байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

“The World Poverty Clock” байгууллагын гаргасан сүүлийн судалгаанд өгүүлснээр Африкийн Нигери улсын хүн амын 46.7 хувь буюу 86.9 сая хүн НҮБ-аас тодорхойлсон стандартаар хэт ядуу нөхцөлд амьдарч байгаа нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл хамгийн олон хэт ядуу хүн өнөөдөр энэ улсад амьдарч байна. Өмнө нь уг үзүүлэлтээр Энэтхэг улс тэргүүлдэг байсан юм. Гэвч Нигерийн хүн ам Энэтхэгийн хүн амаас долоо дахин бага гэдгийг тооцвол энэ нь санааа зовоох үзүүлэлт ажээ. Мөн 2050 он гэхэд Нигери улс хүн амын тоогоор дэлхийд гуравт жагсана гэсэн тооцоолол бий.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд манай дэлхий хэт ядуу хүнгүй болох төлөвлөгөөтэй байгаа. Гэвч газрын тосоор баян Нигери улсын муу засаглал энэ төлөвлөгөөг хойш нь татахаар байгаа юм.

Хэт ядуу иргэдийн тоогоор тэргүүлж байгаа 10 орны 7 нь Африк тивд байна.

Дараах графикт Африк тивийн хэт ядуу иргэдийн тоогоор тэргүүлж буй 10 орныг харуулжээ.

Эх сурвалж: Quartz