Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан НИТХ-аас “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав.
Манай улсад мансууруулах бодис хэрэглэгчдийн 76.3 хувь нь 18-35 насны залуус байна. Цагдаагийн байгууллагын хийсэн судалгаагаар хар тамхи, мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг 5,000-7,000 хэрэглэгч бий гэв.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Монгол Улсад хар тамхины хэрэглээ мансуурал нь гэмт хэргийн нэг төрөл, нөгөөтээгүүр олон ноцтой гэмт хэргийн эх үүсвэр болж байна. Урьдчилан сэргийлэх.таслан зогсоохтой холбоотой 2017-2019 оны хөтөлбөрт хүүхэд, залуусыг түлхүү оролцуулахыг зорьж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!