Санкт Петрбургийн Эрмитажид амьдардаг Ахилл нэртэй цагаан муур хөлбөмбөгийн тэмцээний дүнг урьдчилан таах чадвараараа онцгойрч байгаа.
Тэр өнгөрсөн онд Холбоодын цомын төлөө тэмцээний ихэнх тоглолтын үр дүнг зөв таасан юм. Одоо өрнөж буй ДАШТ-ий өөрийн хотод болсон тэмцээнүүдийн үр дүнг ч зөв таагаад байна.
Эртний Грекийн домгийн баатрын нэртэй муур Санкт Петрбургт болсон ДАШТ-ий Орос-Египет, Морокко-Иран, Бразил-Коста Рикагийн тоглолтуудын үр дүнг зөв хэлж чаджээ.
Тэгвэл тэр бас өнөөдөр тус хотод болох Аргентин-Нигерийн тоглолтод Аргентинчууд хожигдож, нутаг буцна гэж таасан байна.
Уламжлал ёсоор Аргентин, Нигерийн далбаатай тавагнуудад хоолыг нь хийж сонгуулахад Ахилл Нигерийн тавгийг сонгосон гэнэ.
Хэрвээ түүний зөгнөл биелбэл Лионнел Мессигийн баг D хэсгийн хамгийн сүүлд жагсаж, нутгийн зүг жолоо залах юм.
Эх сурвалж: Sport-Express.Ru
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!