Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Overwatch” видео тоглоомд нэвтэрсэн Өмнөд Солонгосын хакер нэг жил хоригдох ял авчээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Компьютер тоглоомд хүч чадалтай, амь бөхтэй болохын тулд тоглогчид тусгай арга техник (cheat code) хэрэглэдэг.

Тэгвэл “Overwatch” видео тоглоомд “булхайцах” арга техникээ нэвтрүүлж, түүнээсээ мөнгө олж байсан 28 настай хакер саяхан Өмнөд Солонгосын шүүхээс нэг жил шоронд хоригдох, хоёр жил тэнсэн харгалзах ял сонссон байна.

Уг залуу зөвхөн “Overwatch” тоглоомтой холбоотой үйл ажиллагаанаас нийтдээ 200 сая воны ($180,000 орчим) орлого олоод байжээ. 

Өмнөд Солонгос улс өнгөрсөн онд видео тоглоомыг “хакдах”, түүнийгээ тараах үйлдлийг гэмт хэргийн ангилалд оруулах хууль баталсан юм.

Уг хуулиар гэмт этгээд 5 хүртэл жил хоригдох ял, $50,000 орчимтой тэнцэх мөнгөн торгуулиар шийтгүүлдэг.

Үүнээс гадна Өмнөд Солонгос нь eSport-ийн салбарт хүчтэй тоглогч улс. Тухайлбал дээр дурдсан “Overwatch” тоглоомын eSport лигээс аваргууд нь жилд хамгийн багадаа $1 саяыг олдог болсон бол жижиг тоглогчид сар дунджаар $3,000-$10,000 олдог болсон байна.

 

Эх сурвалж: CNET