Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Арьс арьчилгааны MALU WILZ брэндийн захирлууд Монголын хэрэглэгчидтэйгээ уулзахаар Германаас хүрэлцэн иржээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 27
Сурталчилгаа

Арьс арчилгаа, нүүр будалтын зах зээлд 30 гаруй жилийн туршлагатай, дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг Германы Malu Wilz брэнд Монголд албан ёсоор орж ирээд 1 жил болсны ойн баяраа хэрэглэгчидтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Ойн баярт Malu Wilz брэндийн үйл ажиллагаа хариуцсан захирал болон сургалт хариуцсан захирлууд Германаас хүрэлцэн ирж Монгол дахь хэрэглэгчдэдээ баярлаж талархсанаа илэрхийлсэн нь илүү ойр дотно, нээлттэй харилцааг бий болгож байсан юм.

 

Тус брэндийн бараа бүтээгдэхүүнүүд нь 100% байгалийн гаралтай, химийн нэмэлт өнгө, үнэр оруулагч, хугацаа уртасгагч парабен бодис агуулаагүй байдаг тул арьсыг өөрөөр нь нөхөн төлжүүлж, сэргээдгээрээ давуу талтай хэмээн тайлбарлаж, үүнийгээ Монгол бүсгүйчүүдийн нүүр царайд бодитоор туршин үзүүлсэн нь тун сонирхолтой байлаа.      

 

Malu Wilz брэндийн Монгол дахь захирлын тайлбарласнаар Malu Wilz-ийн үйл ажиллагаанд бусад брэндүүдээс ялгарах дараах онцлогууд байдаг ажээ.

  1. Бараа бүтээгдэхүүнийхээ чанарт илүү анхаардаг учраас олон улсад тогтоосон стандартын дагуу бүтээгдэхүүн тус бүрээ цөөн тоогоор, зөвхөн агаараар тээвэрлэж, тусгай хяналтан дор хадгалдаг учраас хэрэглэгчдийн гарт үргэлж шинээрээ хүрдэг.
  2. Хэрэглэгчдийн арьсны онцлогийг заавал тодорхойлж оношлосны үндсэн дээр тохирох бараа бүтээгдэхүүнийг нь санал болгодог.
  3. Бараа бүтээгдэхүүнээ заавал түрхүүлж тестлүүлсний дараа худалдан авахыг зөвлөдөг. Ингэснээр хэрэглэгч зөвхөн өөрийн арьсанд тааламжтай тохиолдолд сонголт хийх боломжтой.
  4. Худалдааны зөвлөхүүд нь дотоод болон гадаадын арьсны эмч, мэргэжилтнүүдээс жилдээ 2-3 удаа сургалт авдаг учраас мэдлэгт тулгуурласан зөвлөгөө, зөвлөмжийг хэрэглэгчдэд өгдөг
 

Эцэст нь дүгнэхэд Malu Wilz брэнд нь Монголын гоо сайхны худалдааны салбарт шинэ төрлийн үйлчилгээний соёлыг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь тун талархууштай санагдаж байлаа.

 

Арга хэмжээнд хөг эгшиг нэмэхээр дуучин, МУСТА Чулуунчимэг, Авъяаслаг Монголчууд төслийн шилдэг хөгжимчид хүрэлцэн ирсэн бөгөөд зочдын урилганы дугаараар азтай хэрэглэгчдийг шалгаруулан бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэж, бүх  оролцогчдыг гарын бэлгээр мялаасан нь гэнэтийн сюрприз болсон юм.

 
 
 

Хур бороог үл хайхран, амралтын өдрөө цаг зав гарган хүрэлцэн ирсэн хэрэглэгчдээс нь тус брэндийг үнэлж буй үнэлэмж, энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгч байгаа нь харагдаж байлаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.