Египетийн шигшээ багт тоглогч байсан, спортын тайлбарлагч Абдел Рахим Мохамед өчигдөр орой өөрийн үндэсний шигшээ багийг Саудын Арабын багт хожигдохыг харсны дараа зүрхний шигдээсээр нас баржээ.
Өчигдөр Волгоград хотод болсон А хэсгийн сүүлийн тоглолтод Египетчүүд хөрш Саудын Арабын багт 2:1 харьцаагаар хожигдсон нь энэ ДАШТ-ий гурав дахь ялагдал нь байсан юм.
Тоглолтын 95 дахь минутад Саудын хөлбөмбөгч хожлын гоолыг хийх үед Мохамед сэтгэлээр хүчтэй унасныг гэрчүүд мэдээлжээ.
Тэр өчигдөр орой Египетийн Nile Sport сувгаар өөрийн шигшээ багийн хэсгийн тоглолтын үр дүнг тоймлох төлөвлөгөөтэй байсан юм.
Бие нь муудсан Мохамедыг эхлээд Египетийн төв телевизийн байран дахь эмчийн өрөөнд хүргэж, дараа нь ойролцоох Каср Аль Айни эмнэлэгт хүргэсэн байна. Эмч нар түүний амийг аврахаар хагас цаг орчим тэмцсэн ч үр дүнд хүрээгүй ажээ.
Абдел Рахим Мохамедыг оршуулах ажиллагаа Мягмар гарагт Кайрын Хамдиа Эль Шазлиа сүмд болохоор төлөвлөгдсөн байна.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!