Улс орны ирээдүйн хөгжлийн түүчээ болсон нийт хүүхэд, залуус, өсвөр үеийнхэнд зориулж Монголд анх удаа “Оюу Форум” нээлттэй чуулган тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Оюу Форумыг зохион байгуулагч Өсвөрийн Парламент нь нийгэм дэх залуусын оролцоог дэмжин, Монгол Улсын хүүхэд, залуусын хөгжилд томоохон хөрөнгө оруулах шинэлэг санаа бүхий чуулганыг зохион байгуулж байгаа билээ.
Чуулганаар нэгдсэн болон салбар хуралдаанууд хуралдаж нээлттэй хэлэлцүүлэг, форумаар хэлэлцэж зөвшилцсөн асуудлуудыг баталгаажуулах арга хэмжээ, илтгэл, уулзалтуудаас бүрдэх ба форумын хэлэлцэх сэдвүүд нь нийтийг хамарсан, хэлэлцүүлэх нэн шаардлага бүхий, Монгол Улсын хөгжилд дэвшилд эерэгээр нөлөөлөх, хүүхэд, залуучуудыг чадваржуулахад анхаарсан дараах сэдвүүдээр хэлэлцэнэ.
Форумаар хэлэлцэх сэдэв:
Уг сэдвүүдээр салбар бүрийн манлайлагчид хүрэлцэн ирж хэлэлцүүлэг өрнүүлэх ба томоохон зочид төлөөлөгчид ч мөн уригдсан. Хэлэлцэх сэдвийн дагуу дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо хуваалцахыг хүссэн залуус бүхэнд нээлттэй. Бүртгэл 6 дугаар сарын 30-н хүртэл үргэлжилнэ.
Оролцогчдод тавигдах шаардлага:
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Өсвөрийн Парламент-Youth Parliament фэйсбүүк хуудаснаас авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!