Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний хөгжил сангийн мөнгийг ирэх сарын 1-ний дотор олгоно

Х.Жаргал
2013 оны 11 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Хүний хөгжил сангийн мөнгийг ирэх сарын 1-ний дотор олгож дуусгах  юм байна. Тухайн иргэн Хүний хөгжил сангаас хувь хишгээ хүртэж чадаагүй бол энэ сардаа багтааж мөнгөө авах ёстой аж. Харин ирэх онд олгохгүй юм гэнэ. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж,  үйлчилгээний  ерөнхий газрын Санхүү, бүртгэлийн газрын мэргэжилтэн Б.Бадрахаас тодрууллаа. 

-Өнөөдрийн байдлаар Хү­ний хөгжил сангаас хэчнээн ир­гэнд хувь хишгийг олгоод байна?

-Хүний хөгжил сангаас 2.9 сая иргэнд 500 мянган төгрөгийг буюу нийт 1.4 их наяд төгрөг олгоод байна. Харин ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдсэн нэг сая төгрөгөө бэлнээр авах эрх үүссэн. Өөрөөр хэлбэл, тэдгээр 322 мянган иргэнд 321.9 төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна. 

Ирэх онд авах бо­ломж­гүй. Тиймээс ч энэ оны арван­хоёрдугаар сарын 1-нээр хувь хиш­гийг нөхөж олгох ажил дуус­га­вар болно.

Сургалтын төлбөр хэлбэрээр 2011 онд 133 мянган оюутанд 66.9 тэрбум төгрөг, 2012 онд 144 мянган оюутанд 71 тэрбум төгрөг олгожээ. Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэн 4.8 тэрбум төгрөг авсан байна.

-Хорих ял эдэлж байсан, шинээр төрсөн, гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаад ирсэн иргэд хувь хишгээ хүртэж амжаагүй байж болох юм. Тэдэнд мөн­гөө авах боломж байгаа юу?

-2010 оны хоёрдугаар сараас иргэн бүрт хишиг хувь хүртээж эхэлсэн. Эхлээд 70, 50, 21 мянган төгрөг тус бүр тараасан. Энэ бү­хэн нийлээд 500 мянган төгрөг болж байгаа юм. Хамгийн сүүлд өн­гөр­сөн оны зургадугаар сард ол­гож дуусгасан байгаа. Гэхдээ заа­сан хугацаанд мөнгөө авч ам­жаа­гүй иргэд бий. 

Тиймээс ч 2013 оны улсын төсөвт 32 тэр­бум төгрөг тусгасан юм. Төс­вийн тухай хуулиар төсвийн жил дуусч байгаа учраас авч ам­жаа­гүй иргэд яаравчлах хэ­рэг­тэй. Ирэх онд авах бо­ломж­гүй. Тиймээс ч энэ оны арван­хоёрдугаар сарын 1-нээр хувь хиш­гийг нөхөж олгох ажил дуус­га­вар болно.

Тэгэхээр иргэд арван­хоёр­дугаар сарын 1-ний до­тор ха­ръяа аймаг дүүргийнхээ Ний­гэм халамжийн үйлчилгээ­ний хэлтэст хандаж, 500 мянган төг­рө­­гөө авах боломжтой. Өөрөөр хэлбэл иргэдэд Хүний хөгж­­лийн сангийн мөнгөө авахад гур­­ван долоо хоногийн хугацаа үл­­дээд байна. Дээрх хугацаанаас хэтэр­­вэл 500 мянган төгрөгийг да­­хин олгох боломжгүй. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд онцлон тэм­дэг­­лэмээр байна. 

Хүний хөг­жил сангийн мөнгөө авч ам­жаа­гүй иргэдэд л энэ журам ха­маар­на. Огт авч байгаагүй бол 500 мянган төгрөгөө авна. Гэтэл ир­гэд  дахин мөнгө олгож байгаа мэт ойлгоод байгаа юм. Журмын хувьд ямар нэгэн өөрчлөлт ороо­гүй. Иргэний шинэчилсэн бүрт­гэлд хамрагдсаны баталгаа болох цахим үнэмлэхтэйгээ ирээд авна. 

-Гадаадад байгаа иргэд 500 мянган төгрөгөө яаж амжиж авах вэ?

-Гадаадад байгаа иргэд хам­гийн түрүүнд иргэний шинэ­чил­сэн бүртгэлд хамрагдсан байх ёстой. Хэрэв шинэчилсэн бүрт­гэлд хамрагдсан бол тухайн ул­сын­хаа Элчин сайдын яамны Кон­су­лын газраар итгэмжлэх хийл­гэн, Монголд байгаа ар гэ­рийнх­нээрээ дамжуулан авах бо­ломж­той.

-Өнгөрсөн онд мэндэлсэн хүүх­дүүдийн хувьд мөнгөө хэр­хэн авах вэ. Тэд нийт хэ­дэн төгрөг авах боломжтой вэ?

-2012 онд төрсөн хүүхдүүд 128 мянган төгрөг хүртэх боломжтой. Хүүхдүүдийн хувьд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах насанд хүрээгүй учраас төрсний гэрчилгээ, хууль ёсны асран хамгаалагчийн бичиг барим­таар баталгаажуулан авах эрхтэй. Харин энэ онд төр­сөн хүүхдүүдэд мөнгө олгох боломж­гүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Зураг