Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүдэд НАРНЫ цахилгаан станц ашиглалтад орлоо

ikon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын 28,000 өрхийг эрчим хүчээр хангах нарны цахилгаан станц Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өчигдөр нээлтээ хийлээ.

Уг цахилгаан станц нь 15 МВт-ын хүчин чадалтай Монголын хамгийн том нарны цахилгаан станц болж байна. "Гэгээн" нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг төвийн шугамд холбох боломжтой. 

Цахилгаан станц нь нийт 51,840 ширхэг нарны хавтантай.

 
 
 

15 МВт-ийн Гэгээн нарны цахилгаан станц нь Замын-Үүд сумын гуравдугаар багт 40 га талбайг хамарч байна. Японы Шигемицү Шожи болон Шарп корпораци, Монголын "Эрчим тээг" компанийн хөрөнгө оруулалтаар "Наран тээг" компани барилга угсралтыг нь хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өглөө.

Гэгээн станц жилдээ 32 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, манай орны эрс тэс цаг агаарын нөхцөлд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгджээ. Энэхүү дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор агаарт тархаж буй хүлэмжийн хийг 834 мянган тонноор бууруулж, 27 мянган тонн нүүрс, 202 мянган тонн усны хэрэглээг хэмнэх зэрэг байгаль орчинд ээлтэй, Замын-Үүд сумын иргэдэд үр өгөөжөө хүртээх бүтээн байгуулалт болжээ.

2030 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах Монгол Улсын Засгийн газрын зорилтод бодитой хувь нэмэр оруулна гэв.

Санхүү эдийн засгийн хувьд шинээр байнгын 20 ажлын байр бий болж, 25 жилийн дотор 37.11 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулахаар тооцоолсон байна.

Сайншандын аж үйлдвэрийн парк, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс болон уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих бүс нутгийн хэмжээнд эрс нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг ханган, цаашид нэгдсэн сүлжээний тогтвортой, найдвартай үйл ажиллагааг дээшлүүлнэ.

Багануур, Замын-Үүд чиглэлийн эрчим хүчний шугамын ачааллыг хөнгөлж, системийн хувьд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж, алдагдлыг бууруулах юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/KhurelsukhUkhnaa/videos/1585131721596203/