Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюутолгой зардлаа өсгөх замаар бага татвар төлж байгаа эсэхийг бид одоогоор шалгах боломжгүй"

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Засгийн газар өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд "Оюулгой компани зардлаа нэмэгдүүлэх замаар улсад төлөх татвараа багасгаад байх шиг байна. Энэ асуудлаар мэдээлэл өгөөч" хэмээн Сангийн сайдаас хүслээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад "Үндэстэн дамнасан томоохон компаниуд хоорондоо зардлаа шилжүүлэх замаар татварын хэмжээгээ бууруулдаг арга байгаа.

Бид үүнийг алга болгохоор ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бүх зарчмыг нь суулгаад УИХ-д оруулж ирсэн байгаа. Энэ хууль дэмжигдээд батлагдвал Оюутолгой компани зардлаа өсгөх замаар бага татвар төлж байгаа эсэхийг шалгах, мэдээлэл авах бүрэн боломжоор хангагдана.

Менежментийн гэрээтэй компаниуд руугаа менежментийн төлбөр төлж шилжүүлэг хийхдээ Монгол Улсад суутгах татвар төлөх учиртай. Гэтэл тэр нь Дубайн гэрээгээр төлөгдөхгүй байна гэж би ойлгож байгаа. Энэ нь хууль хяналтын байгууллага дээр шалгагдаад явж байна" хэмээн хариуллаа.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.