2020/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,845.80₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
02:00
S31
10°
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S30
18°
12:00
S30
20°
13:00
S30
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г гадаад, дотоодын хөрөнгийн биржид давхар хийнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг яаралтай дэгээр УИХ-д оруулж, танилцуулахаар Засгийн газар тогтоол гаргасан талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээллээ. 

Уг төслийг Засгийн газар тавдугаар сард УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж, дэмжлэг авсан бол энэ сарын 14-нд болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар мөн дэмжсэн байна. Тиймээс ирэх 14 хоногт багтаан УИХ-аар хэлэлцүүлэн дэмжигдвэл 180 хоногт багтаан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд IPO хийхээр  бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөж байгаа аж.

ЗТЯ, СЯ, ЭХЯ, УУХҮЯ, “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага, мэргэжилтэн гээд 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Тавантолгойн ордын ТЭЗҮ-ийг шинэчлэх, нөөцийн нэгдсэн тайланг шинэчлэх болон баяжуулах үйлдвэр байгуулах, усан хангамж, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам зэрэг дагалдах төслүүдийг бэлтгэж байгаа аж. Тухайлбал, JORK стандартын дагуу 7.4 тэрбум тоннын нөөц нэмэгдэх магадлалтай байгаа аж. Үүнийг дагаад 2011 онд хийсэн 5.7 тэрбум ам.доллар гэсэн үнэлгээ өөрчлөгдөх боломжтой гэнэ.

"Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийн хүрээнд Засгийн газар олон улсын хөрөнгийн биржүүд болон хөрөнгө оруулалтын банкуудтай ярилцаж, санал солилцож байгаа юм байна. Тухайлбал, Хонг Конг, Токио, Нью-Йорк, Лондон, Торонтогийн хөрөнгийн биржүүдээс тодорхой саналууд ирсэн байгаа.

"Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг ашиггүй ажилладаг" гэх ойлголт нийгэмд тархаад байна. Тиймээс бид төр сайн менежер болж чаддаг гэдгийг харуулах үүрэгтэй гэж бодож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бүгд Тавантолгойн төслийг яаралтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдэг нэгдмэл байр суурьтай байгаа" хэмээн Д.Сумъяабазар сайд хэлсэн юм.

“Хувьцааны үнэ унах эрсдэлтэй тул эхлээд шууд дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргахаас болгоомжилж байгаа. Тиймээс дотоод, гадаадын хөрөнгийн биржид давхар IPO хийх нь оновчтой гэж үзэж байгаа” хэмээн тэрбээр тайлбарлав.

x