Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Замын цагдаагийн алба хаагч, татварын хэлтсийн ажилтнууд хамтарсан шалгалт хийж байна

ikon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран нийслэл хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтын ажлыг энэ сарын 15-наас эхлэн зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд нийслэлийн замын цагдаагийн албан хаагчид, дүүргийн татварын хэлтсийн ажилтан нар хамтран хяналтын цэг болон хөдөлгөөнт байдлаар уулзвар, замд хуулийн хэрэгжилтийн хангалтад хяналт тавин ажиллаж байна.

Хуулийн дагуу тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, зөрчил илэрсэн дүүргийн татварын хэлтэст төвлөрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авч, бичиг баримтыг буцаан олгож байна гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Хуулийн заалтын тайлбар:

11.19 дүгээр зүйл.Татварын ерөнхий хууль зөрчих

4.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.