Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга 26 улсын цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилэв

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлтэд хүрэлцэн очлоо.

“Хааны эрэлд”-2018 энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцох бие бүрэлдэхүүн бэлэн жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 26 улсын цэргийн баг, бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, улс бүрийн төлөөлөгчидтэй гар барин мэндчилэв.

Тэрбээр "Өнөө цагт дэлхий нийтийг хамарсан амар амгаланг тогтоох нь нэг үндэстэн, нэг улсын биш нийт хүн төрөлхтөн, улс орон бүрийн хүчин чармайлтыг шаардах үйлс юм. Тийм ч учраас Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг сахиулах үйлст бодитоор оролцож, энэ дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдгаа өнгөрсөн жилүүдэд хангалттай нотлон харуулсан.

 

Мөргөлдөөн, зөрчилтэй бүс нутагт энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилт, тэвчээр, эр зориг, ур чадвар шаардсан хүнд ажил байдаг. Энэ бол энх тайвныг тогтоох, амар амгаланг сахиулах хүчтэй эрмэлзэл, албаны ухамсар, хариуцлагыг ихээр шаарддаг үйлс. Монголын энхийг сахиулагчид томилогдсон, үүрэг гүйцэтгэсэн газар бүртээ Монгол цэргийн чадвар, сахилга хариуцлагыг нотлон харуулж, эх орноо нүүр бардам төлөөлж ирсэнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд би бахархал дүүрэн байдаг.

Монголчууд энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүд хаалгыг өнөөдөр эхэлж байгаа 16 дахь удаагийн Хааны эрэлд олон улсын сургуулилт анхлан нээснийг энд би нэхэн сануулж байна.

Бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл, нөхөрлөлийг  гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцаах боломжийг бүрдүүлдэг Хааны эрэлд сургуулилтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн АНУ болон цэргийн албан хаагчид аа энэ сургуулилтад оролцуулсан бүх улс орнуудын удирдлагад Та бүхнээр дамжуулан талархал илэрхийлье".

Гэрэл зургууд:
Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7