Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк өчигдөр Блүүмбэрг сувгаар Дэвид Рубенштэйны шоунд орохдоо компанийхаа нэгэн нууцыг дэлгэжээ.
Тим Күк “Манай бүх ажилтнууд зогсдог ширээтэй болсон. Ажиллахдаа босож зогсох, суух зэргээр ээлжлэх нь амьдралын маш зөв хэмнэл юм” гэж ярьсан байна.
Тодруулбал Apple компанийн бүх ажилтны ширээ зогсоо болон суугаа байдалд хувирах боломжтой болсон гэсэн үг юм.
Күк өмнө нь бас нэг ярилцлагадаа “Суух бол шинэ төрлийн хорт хавдар юм” гэсэн үгийг эмч нараас сонссоноо хэлж байжээ.
Apple компанийн ухаалаг бугуйн цаг болох Apple Watch мөн хүнийг хэр удаан сууж байгааг хэмжээд босож, хөдлөхийг сануулдаг функцтэй юм. Тус компани ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, зогсоогоор ажиллах боломжтой ширээгээр 100 хувь хангасан ажээ.
Эх сурвалж: Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!