Уншиж байна ...
Зураг
Зураг

Энэ оны эхний 10 сард аюулт үзэгдэл, осолд 5,520 хүн нэрвэгдэж ₮35.7 тэрбумын хохирол учирчээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний 10 сарын байдлаар 4,469 удаа бүртгэгдсэн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 868 (24.1%)-аар өссөн үзүүлэлт аж. 

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2024 оны эхний 10 сарын байдлаар 35.7 тэрбум төгрөгийн хохирол учирч 5,520 хүн нэрвэгдсэн байна. 

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2024 оны эхний 10 сарын байдлаар ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 474 удаа , геологийн гаралтай аюулт үзэгдэл 64 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 73 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 3,858 удаа тус тус бүртгэгдсэн байна. 

Ойлголт, тодорхойлолт

  • Аюулт үзэгдэл: Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлнэ.

  • Гамшиг: Аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ.