Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Газар чөлөөлөлтийн эрх зүйн зохицуулалт сэдэвт хэлэлцүүлэг болно

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 47 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

МУИС-ийн Багшийн хөгжлийн төвд

09:00-16:00 цагт Монгол, Япон, Хятад гурван улсын анагаах ухааны салбарын төлөөллүүдийг оролцуулсан “Биотехнологийг хүний эрүүл мэндэд ашиглах нь” Олон улсын бага хурал болно.

Улсын дээд шүүхэд

09:30-13:30 цагт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг болно. 

Нээлттэй нийгэм форумын байранд

10:00-12:00 цагт Газар чөлөөлөлтийн эрх зүйн зохицуулалт сэдэвт хэлэлцүүлэг болно. 

Төрийн ордонд 

10:00 цагт Чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

ХӨСҮТ захиргааны байрны 1 давхарт 

11:00 цагт Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээлэл ба ХӨСҮТ эмч нарын уриалгыг танилцуулна. 

Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн Баганат танхимд

11:00 цагт Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 23 дахь жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулж, алдаршуулах гэж байна. 

Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүлэнгийн танхимд

17:00 цагт Марко Поло-700 жилийн ойд зориулсан "Марко поло, Хубилай хаан, Монголчууд" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.