Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргахаар боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:25 2018/06/13

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 15:00 цагаас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох  шүүх хурал боллоо. 

Шүүхээс прокурорын хүсэлтийг хангаж буюу хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ шийдвэр гаргалаа.

09:56 2018/06/13

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр үдээс хойш С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох прокуророос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэх гэж байна.

Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны 17:00 цагийн үед Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ хүсэлт ирүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тавдугаар сарын 15-нд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог 30 хоног сунгах захирамж гаргаснаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байгаа юм.