Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Ким хоёр хэлэлцээрийн үр дүнг зарлах гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Үдээс өмнө ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээр хийсэн АНУ, Хойд Солонгосын удирдагчид бусад төлөөлөгчдийн хамт үдийн зоог барьжээ.

 

Зоогийн дараа Капелла зочид буудлын орчимд хамтдаа зугаалсан Дональд Трамп, Ким Жон Ун нар товч мэдээлэл өгөөд зочид буудал руугаа буцаж орсон байна.

Уулзалтын үр дүнгийн талаар Ким Жон Ун мэдээлэл өгөөгүй бол Дональд Трамп уулзалтыг “хэний ч төсөөлж байгаагүй сайхан болж өнгөрсөн” гээд “хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажуулсны дараа тун удахгүй зарлана” гэж хэлжээ.

Тэр Ким Жон Унтай хийсэн уулзалтаа “маш их ахицтай” (a lot of progress), “үнэхээр гайхалтай сайхан” (really fantastic) үйл явдал гэж тодорхойлсон байна.

Үйл явдлын шууд дамжуулалт:

Эх сурвалж: Korea Times