Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх ажил үргэлжилж байна. Маргааш буюу зургаадугаар сарын 13-ны Лхагва гарагт дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийх аж.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан хүлээцтэй хандаж, хэрэглээгээ түр зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас зөвлөлөө.
Баянзүрх дүүрэг
11:00-15:00 цагт: 26-р хороо Эйч Эс Би, Хэм рояал, Хангарьд фарм, Цахиур төмөр арга, Жой тройзон, Мон энергео ХХК-ууд болон ойр орчмоор,
11:00-16:00 цагт: 8-р хороо 0119, 288-р ЦА-ууд, 92-р сургууль, Эрдэнэтолгойн 1, 40, 41, 50, 51, 52-р гудамж, Ачлахуй өрхийн эмнэлэг, ЭМН 15-р төв болон эдгээрийн ойр орчмоор,
11:00-17:00 цагт: 20-р хороо Баянгол тохижилт, иргэн Баянмөнх болон эдгээрийн ойр орчмоор
11:00-17:30 цагт: 10, 20, 23-р хороо Баатархайрхан, Баяндөхөм, Хужирбулангийн 1-19-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор;
Сүхбаатар дүүрэг
09:00-17:00 цагт: 2-р хороо 8, 19, 19А, 21-р байрууд, Монголын хүүхдийн эрхийн төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЗГБНЗ 13-р байр, Сөүл ХХК, Автобус 3, Мөнхийн үсэг, Вагнер Ази Автоматив, Монгол глобал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор;
Баянгол дүүрэг
11:00-17:00 цагт: 11, 15, 16-р хороо 6-р бичил хороолол, Хувьсгалчдын өргөн чөлөө Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв, 36, 77/1, 77/2, 78А, 78А/1, 78А/2-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул дүүрэг
09:00-17:00 цагт: 1, 2, 3-р хороо Улаанбаатар сувилал, ТМБ ХХК, Сутай, Тарваган шубаны үйлдвэр, 19-р хороолол 1, 2, 7-10, 18, 20-23, 28, 29, 30-33, 37, 40, 56, АШ-ний 25-27, Шаравын 20, 42А, 51, 52, Хивсний 33, АПУ-ийн 17-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор;
Сонгинохайрхан дүүрэг
11:00-17:00 цагт: 20-р хороо Дэвшил трейд ХХК, 19-р сургууль, 34-р цэцэрлэг, 2-27, 44, 27 айл, 12 айл, 16 айлын байрууд болон ойр орчмоор;
Налайх дүүрэг
10:00-17:00 цагт: 1-р хороо Ойн бирж ШТС, Ронтэнь төмрийн үйлдвэр;
Багахангай дүүрэг
10.00-17.00 цагт: Цэцэрлэг, 2-р байр.
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!