Үндэсний статистикийн хорооны өнөөдөр хийсэн мэдээллээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2018 оны тавдугаар сард 45.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Татварын нийт орлого 2.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 647.2 тэрбум төгрөг буюу 28.1 хувиар өссөн байна. Үүнд Онцгой албан татвар, Орлогын албан татвар, НӨАТ багтаж буй. Энэхүү татварын нийт орлого Улсын нэгдсэн төсвийн орлогын 80.6 хувийг бүрдүүлсэн бол татварын бус орлого 9.7 үлдсэн хувийг сангуудын орлого бүрдүүлжээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өмнөх оны мөн үед 412.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан энэ оны эхний таван сард татварын нөгөөгөөр ийнхүү 45.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!