Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Ким нар ганцаарчилж уулзсаны дараа өргөтгөсөн хэлэлцээр эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сингапурт анх удаа нүүр тулж байгаа АНУ, Хойд Солонгосын удирдагчид эхлээд 45 минут орчим хугацаанд ганцаарчилсан уулзалт хийжээ.

Ганцаарчилсан уулзалт дуусмагц тэд уулзалт болж байгаа Капелла зочид буудлын тагтан дээр цуг гарч ирж салхилсны дараа бусад төлөөлөгчдийг оролцуулан өргөтгөсөн хэлэлцээрийг эхлүүлсэн байна.

Салхилах үеэр Дональд Трамп “Уулзалт маш сайн үр дүнтэй боллоо. Бидний харилцаа онцгой сайхан байна” гээд “Бид том асуудлыг, том гацааг шийдэх болно” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: Korea Times