Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Эдийн засгийн өсөлтийн хурдаар Ливи улс дэлхийд тэргүүлж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Чөлөөт Европ радио станц ОУВС-ын мэдээлэл дээр тулгуурлан 2017-2018 оны дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлтийг харуулсан график бүтээжээ.

Ингэхэд Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлтөөр хойд Африкийн Ливи улс дэлхийд тэргүүлж байна. Нэгэн үе Муаммар Каддафигийн дэглэмд байсан тус улсын эдийн засгийн өсөлт 16.4 хувьд хүрчээ.

Зургаан хувиас дээш өсөлттэй орнууд бүгд Ази, Африк тивүүдэд байна. Өсөлтөөр тэргүүлсэн таван улс:

  1. Ливи
  2. Этиоп
  3. Энэтхэг
  4. Кот Дивуар
  5. Руанда

Харин хамгийн өндөр уналттай байгаа таван оронд:

  1. Венесуэль
  2. Экваторын Гвиней
  3. Өмнөд Судан
  4. Пуэрто Рико
  5. Свазиланд оржээ.

Монгол улс 3.1-6 хувийн өсөлттэй орнуудын ангилалд орсон байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty