ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Монгол Улс 2030 он хүртэл дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан орон болох зорилт дэвшүүлсэн

open.parliament.mn
2018 оны 6 сарын 12
open.parliament.mn
Зураг зураг

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын уулзалт Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтыг нээж үг хэлсэн юм.

Тэрбээр "Дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр манай сайхан эх оронд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монголын хууль тогтоох Парламентын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентын элч төлөөлөгчид дэлхий дахины хамгийн чухал асуудлыг чухамхүү Монгол Улсад хэлэлцэн зөвшилцөж буйг бид нэр төрийн хэрэг гэж хүлээн авч, халуун дотноор угтан мэндчилж байгааг хүлээн авна уу.

Дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөөх энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орнуудын парламент, хууль тогтоогчид өөрийн хувь нэмрээ манлайлан оруулах ёстой нь маргаангүй бөгөөд Та бидний хүндэтгэлт үүрэг юм. Энэхүү үүргээ ямар арга замаар, хэрхэн биелүүлэх вэ, бид юуг чухалчилж, хаашаа зорих ёстой вэ гэдгийг Та бүхэн энэ өдрүүдэд хэлэлцэж, ярилцана.

Нийт ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогддог, төрийн үйл хэргийг олон түмнээ төлөөлөн шийдвэрлэдэг хууль тогтоох засаглал нь зөвхөн өөрийн улс орны дотоодод төдийгүй дэлхий дахины өмнө хамтын үүрэг хариуцлага хүлээх томоохон институц мөн билээ. Энэхүү үүргээ бид харилцан ойлголцож, хамтран ажиллаж хэрэгжүүлнэ.

Парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн төдийгүй манай гаригийн хөгжил дэвшил, олон улсын харилцааны тулгамдсан болон нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх нэн чухал механизм мөн гэдэгт миний бие итгэлтэй байна.

 

Тиймээс энэхүү уулзалтаас бүс нутгийн улс орнуудын тогтвортой, эрчимтэй хөгжлийг хангах, нийт хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, насжилт, төрөлтийг нэмэгдүүлэх, иргэндээ ээлтэй орчныг бий болгох, залуучуудыг эрх мэдэлжүүлэх талаар хууль тогтоогчдын зайлшгүй анхаарах ёстой олон чухал асуудлын гарц, шийдлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс бол Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг юм. НҮБ-аас Дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлан тунхагласны дараахан буюу 2016 оны хоёрдугаар сард манай хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлаас “Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан билээ.

Энэхүү үзэл баримтлалын үндсэн зарчим нь монгол хүн эрүүл саруул амьдрах орчинтой, найдвартай ажлын байртай, орлогын тогтмол эх үүсвэртэй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжтэй, чанартай тогтолцоотой байж, чинээлэг хангалуун амьдрах ёстой гэдэгт чиглэж байгаа юм.

Энэхүү үндсэн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс 2030 он хүртэл эдийн засгийн тогтвортой, харьцангуй өндөр өсөлттэй байж, олон салбартай, нээлттэй эдийн засагтай болж, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрч, дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан орон болох зорилт дэвшүүлсэн.  

Бид энэхүү зорилтоо дэлхийн хамтын нийгэмлэг, бүс нутгийн улс орнуудын хүчин чармайлттай нэгтгэн, хамтарч хэрэгжүүлэх ёстой. Чухамхүү ингэж чадвал дэвшүүлсэн зорилт маань илүү сайн үр дүнд хүрнэ гэж бид үзэж байна.

Тиймээс Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын энэхүү чуулга уулзалтад бид онцгой ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

Түүнчлэн энэхүү эрхэм чухал үйл хэрэгт Монгол Улс, Монголын парламент, хууль тогтоогч гишүүд өөрийн хувь нэмрийг оруулах эрмэлзэл дүүрэн байгааг илэрхийлье.

Бодлого, зорилтоо тодотгож, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах зорилгоор оюун ухаанаа уралдуулж, харилцан туршлага солилцох зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [182.160.36.152] 2018/6/13
Авилгач улс төрчид, олигархиуд хулгай хийхээ больчихвол улс өөрөө хөгжчихнө
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.93] 2018/6/13
Hudlaa, dunguj sayahan tatvaraar dark avah geed bsn biz dee.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.244] 2018/6/12
Энх60лд
0 | 0 Хариулах
Jurhen [182.160.5.45] 2018/6/12
Tsalingiin hemjee odoogiinhoos 4-5 dahin nemegdej baij dundaj davharga bii boloh biz.Odoo iim ireedui haragdahgui bna.11 jil baga hugatsaa shuu.
0 | 0 Хариулах
60terbym [66.181.161.43] 2018/6/12
газрын хулгайч
1 | 0 Хариулах
Зочин [185.220.101.34] 2018/6/12
Ene hun ireeduid uuriiguu tom yald unagasan yavaagaa medej l bga gj naidaj bn: Turiin erhiig gadniihnii sanhuujiltteigeer huuli busaar avsan. Nasaaraa shorond horigdoh ni todorhoi shuu!
0 | 0 Хариулах
Зо [202.21.106.127] 2018/6/12
Сайхан шааж байнаа 60 тэрбумчин Эба аваад тонил [хориотой үг] зайгаа тавь...
2 | 0 Хариулах
Зочин [202.21.106.127] 2018/6/12
Үтэр түргэн зайлчихаа чи чи Монголын хөгжилийг устгагч газрын болон албан тушаал авилгын загалмайлсан эцэг болоод байна Эбагаа аваад зайлчихдаа 60 тэрбумаа...
3 | 0 Хариулах
иргэн [202.21.106.105] 2018/6/12
улгэрээ ярьж бна уу?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.1] 2018/6/12
2030 dohood ireheer 2040 ond chineeleg irgedtei bolno geh yum bn l da. Enkbold yu ch gej yarisan humuusiin uuriig hurgedeg bolj de
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.186] 2018/6/12
Gazrin naimaachin 60 ter bumin luivarchingiin daraagiin songuuliin shou shilnii tsaanaas chixer doloolgox strategi exellee cham shig yumand daxin daxin xuurtagdaxgyi
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.161.110] 2018/6/12
2030 ОНД МОНГОЛЧУУД ЭНХБОЛДЫН МӨРӨӨДЛИЙН ДУНДАЖ ЧИНЭЭЛЭГ АМЬРАЛД ХҮРЭХ ҮҮ !!!МӨРӨӨДӨЛ НЬ ЦААСАН ДЭЭРЭЭ Л,,,,,,
1 | 0 Хариулах
Зочин [112.72.14.168] 2018/6/12
ерөнхийлөгч ерөнхий сайдын хөнгөн хуумгай бодлогогүй байдлыг ганц хязгаарлах хашир хүн гэж бодоод байгаа ш дээ .
2 | 1 Хариулах
Зочин [64.119.20.232] 2018/6/12
Еерсдее сэтгэж гэр хороололоороо яваад ард тумнийхээ олонхийн амьдралыг узэх хэрэгтэй л дээ еерсдийн чинь хурээлэл аль хэдийн бий болсон л доо одоо зевхен ард тумэн ирээдуй хойч маань л
0 | 0 Хариулах
Зочин [103.229.176.130] 2018/6/12
carer duussan bhaa, 2016ond unheer ih itgeliiig baliaar yumnuudiig demjij gargaj ired ungaasan daa, yadaj odoogiin HUK-n zasagiin gazariin hemjeenii kabinet burduulsen bol udiid President bolchhson suugaa daa. gj boddog
1 | 1 Хариулах
Зочин [64.119.20.185] 2018/6/12
2000 оны үед 2020 он гэхэд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан орон болно гэж МАН сурталчилж байсан мартсан ууу
2 | 0 Хариулах
Bultger [75.158.124.102] 2018/6/12
Harah starainii sejgiin hujaa! Tur barij bgaa yumnuud eneteigee niileed hulgaich tiim bolohoor eniigee zailuulj chaddaggui archaagui byaldagnuud. Iim yumnuudiig soeltoi yariad yadgiin unen uur hurch bna. Bitgii staraigiin ni garga!
0 | 1 Хариулах
Zochin [75.158.124.102] 2018/6/12
Hudalch nobshiin gulug Dundas baihgui unuudur chi bayan hujaadaa ochood hesegdee bayan daraa ni shuud guilgachinii danhraga daraa ni had an hyasaanii dabhraga . Chi Mongol orniig suiruulsneeree chinii turul sadan ter chigeeree l urshuulgui shuu! Gej uul had Hurs shoroo chamaig uuchlahgui gedgiig Sanaj yabaarai! Ard tumnii hel am nud hurst shuu! Chi unuudur saihan bna bayan bna badarchin bayarlah bolobuu shuu!
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.205] 2018/6/12
Та нар л хулгай хийхээ болиод, бүхнийг шударгаар шийддэг болчихвол ард түмэн чинээлэг амьдрах боломж бүрэн байна.
1 | 2 Хариулах
Зочин [202.179.31.99] 2018/6/12
Ирээдүй цаг дээр ярьдгаа боль! Өнгөрсөн цаг дээр ярих юм байвал хэл, үгүй бол өмхий амаа тат!
2 | 1 Хариулах
Зочин [66.181.186.64] 2018/6/12
Пиздаа ядаж интернэтээр наад новшийн царайгаа бага харуулалдаа. Хархаар компот хөдлөөд байх юм [хориотой үг]
1 | 0 Хариулах
проф [64.119.26.3] 2018/6/12
фсдаг зайлуулаачээ харахаар л уур хурээд байна шуу
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.185.83] 2018/6/12
Доторхийг нь уншихгүй гарчигийг хараад л бөөлжис хутгаж байна.
1 | 1 Хариулах
зочин [112.72.9.26] 2018/6/12
гарчигийг нь хараад л бухимдал төрдөг болждээ,
0 | 2 Хариулах
зочин [202.180.216.19] 2018/6/12
Сүүлийн 30 жилийн турш дундаж давхрагыг үгүй хийсэн бодлого явсан гэж хэлж болно. Монголын нийгэм одоо "хэт баян" ба " ядуу" гэсэн хоёрхон давхрагаас бүрдэж байгаа. Өнөөгийн эрх баригчдын хурдаар "дундаж давхрага" бие болгоход 30 биш 50 жил дор аяж хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.158] 2018/6/12
Хятадаас хуулсан лоозон байна
0 | 1 Хариулах
Зочин [202.21.106.128] 2018/6/12
Худлаа ярьж онигоонд орж байхаар, зүгээр л дуугүй байсан бол хүмүүс арай л тайван байна шүү дээ.
6 | 2 Хариулах
Зочин [122.201.23.44] 2018/6/12
Odoo ta nart hen itgeh ve dee, daraagiin songuuliar bugd alga bolno. Ta nar hezee ch ulsaa hogjuulehiin toloo yavaagui. Hoorondoo nam bolj taltsaj hereldej uraldaj idej uuj yavsan. Hezee Mongoloo gej neg zugt haraagui shuu dee
8 | 1 Хариулах
Иргэн [103.212.117.93] 2018/6/12
Олон жил ингэж худлаа шааж байна даа энэ нөхөр.
9 | 2 Хариулах
Зочин [202.21.106.128] 2018/6/12
МАНгаруудын үгэнд яг итгэж харагдаач.
9 | 1 Хариулах
Зочин [27.123.214.120] 2018/6/12
Худлаа шаагаад л...
7 | 0 Хариулах
Зочин [118.233.126.16] 2018/6/12
gutsvaa chi !!!
9 | 1 Хариулах