• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

ОУПХ С.Зориг агсны хэргийг шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны, итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсжээ.

Тус ажлын хэсгийг Байнгын хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд УИх-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Ганболд, Л.Мөнхбаатар нар ажиллажээ. Санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцууллаа. 

 

Ажлын хэсэг Олон улсын парламентын холбооны шийдвэрийг судалж үзэхэд С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан эрүүгийн хэрийг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн аж. Мөн олон улсын ажиглагчдыг оролцуулан шүүх хуралдааныг нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрүүдийн хуулбарыг авах, холбогдох хууль эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлууд хөндөгдсөн байна.

Дээр дурдсан асуудлаас хяналт шалгалтын чиглэлээр Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд ажлын хэсэг ажиллах нь зүйтэй хэмээн үзжээ.

Монгол Улсын Засгийн газар С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбоотой хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилсөн. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцад үлджээ. Иймд ажлын хэсэг бүрэн эрхийн хүрээнд уг материалтай танилцах боломжгүй хэмээн үзсэн байна. 

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохиргчийн хууль ёсны төлөөлөгчидтэй уулзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн эсэх, тэдгээрийн үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх зөрчигдсөн эсэх талаар тодруулга авч ажиллажээ. Ц.Амгаланбаатарын өмгөөлөгч тус уулзалтад оролцоогүй байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн дараах гурван саналыг Байнгын хороонд оруулж буйгаа Ц.Нямбаатар гишүүн танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24.3.1-д Тусгай хяналтын дэд хороо нь гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хариуцахаар заасан байдаг. Иймд тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчигдсөн эсэх талаар тус дэд хороо судлан үзэж дүгнэлт гаргах нь зүйтэй гэжээ.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомж, хүний эрх зөрчигдсөн эсэхэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд хэрхэн ажилласан талаарх Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсох, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах асуудлаар УИХ-ын түр хороо байгуулах зэрэг саналыг ажлын хэсгийн санал дүгнэлтэд дурджээ. 

УИХ-ын гишүүн, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.17.161] 2018/6/8
Олон Улсын Пидданарын Холбооны дүгнэлт итгэл төрүүлхүйц, хууль ёсны гэж санагдахгүй байна
0 | 0 Хариулах
Зочин [165.227.134.117] 2018/6/6
Тэр худлаа хэрэг зохион байгуулсан гарууд дуугүй ялааа үүүрээрэй заа!!!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.51] 2018/6/6
Zahialgat. Ter OUPH zai laa
0 | 0 Хариулах
zochin [112.72.14.2] 2018/6/6
Ee buhel buten uls ornii shuuh zasaglal iim bh gj araichde.Ydarsan 2 hyniig doromjloj zovooj hanahgui.shorongiin hulgaichiin ugeer hereg shiidej bdg.Ider shuugch guai Tamiriin hergee hoish taviad ajillasaar uu.
0 | 0 Хариулах
Зочин [180.149.93.14] 2018/6/6
"хэрийг шийдвэрлэх" үү зөв бич
0 | 0 Хариулах
Zochin [103.229.177.46] 2018/6/6
Manai Nyamka golloh contributor bolohoor uuruur yaj dugnehev dee
1 | 1 Хариулах
Зочин [27.123.212.140] 2018/6/6
Mafia iin shinjtei toriin esreg gemt herguudiig neelttei shuudeg baih estoi, ene bol ardchilaliin eh undes! Neelttei shuudeg bolson tsagt Mongol hogjij ehelne!
0 | 0 Хариулах
Төрийн бус байгууллага [202.21.111.42] 2018/6/6
Гаднын ТББ манай шүүхийн шийпвэрийг үгүйсгэж байгаам уу.
10 | 7 Хариулах
Харин тийн сонин юмаа [175.223.35.247] 2018/6/6
Харин тийн сонин юмаа тээ
1 | 1 Хариулах
Зочин [165.227.134.117] 2018/6/6
Өөрөө өөртэйгөө яриад л муу эргүү мал!!! Бичлэг нь нэг хүнийх!!!
0 | 1 Хариулах