МУИС-ийн 1-р байранд
09:00 цагаас "Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар" буюу бизнесийн байгууллагуудад тулгарч буй асуудлыг математик загварчлалын аргаар шийдвэрлэх гарцыг санал болгох семинар Монгол анх удаа болох гэж байна.
Нийслэлийн иргэний танхимд
09:30 цагт “Хамтарсан багийн ололт, амжилт, тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг болно. Энэ үеэр Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчтой ажиллах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх арга зүй, Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн салбарын ажилтны оруулж буй сайн туршлагууд зэрэг олон сэдвээр салбар бүрийн төлөөллүүд илтгэл танилцуулна.
ЦССҮТ-ийн төв байранд
10:00 цагаас "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" ЦССҮТ-д болно. Энэ удаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр ангийн офицер, ахлагч, албан хаагчид ирж цусаа бэлэглэнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагаас Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй холбоотой асуудлыг АТГ-т шалгуулах асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагаас Монгол Улс, Европын холбоо хамтран “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” сэдэвт бага хурлыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд Европын холбооноос Монгол Улсад суухаар шинээр томилогдсон элчин сайд Тараян Христая оролцоно.
Пума Империал зочид буудал
11:30 цагт Сэтгүүлчид авто замын 7 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!