Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Намайг улстөрд байгаа болохоор л баалж байна, хууль зөрччихсөн зүйл байхгүй

Өглөөний сонин
2018 оны 6 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр өөртэй нь холбоотой 36 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хувийн компанидаа олгосон гэх асуудлаар бодит мэдээлэл өгөхөөр шийдсэн аж. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар нар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа өөрийн эзэмшлийн “Хурд” группт НӨАТ-ын буцаан олголтоор 36 тэрбум төгрөгийг хуваарилсан хэмээн мэдээлсэн.

Мөн энэ асуудлаар УИХ-ын ёс зүйн дэд хороо хуралдаж, шийдвэр гаргасан байна. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өөрийн хүсэлтээр уг асуудлыг шалгуулахаар ёс зүйн дэд хороонд ханджээ. Тус дэд хороо “Иргэдийн шударга шүүх ТББ-аас ирүүлсэн өргөдлийн дагуу уг асуудлыг гишүүний ёсзүйд нийцэж байгаа талаар хэлэлцсэн бөгөөд Б.Чойжилсүрэн гишүүн оролцож, холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгч, “Хурд” групп НӨАТ-ын буцаан олголтоос 36 тэрбум төгрөг авсан гэх асуудлаар тайлбар өгчээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “УИХ-ын ёс зүйн дэд хорооноос гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй гэж үзсэн. Уг бичгийг би гар дээрээ авлаа. Тиймээс албан ёсоор сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна" гэсэн юм.

-“Хурд групп” НӨАТ-ын буцаан олголтоос 18 тэрбумаар хоёр хувааж, нийт 36 тэрбумыг авсан гэж ойлголоо. Таны үүсгэн байгуулсан компани улсад татвар төлөлтөөрөө өндөр байсан гэсэн үг үү?

-Сангийн яамнаас найм, 10 тэрбумаар шилжүүлэг хийсэн юм. Нийтдээ 18 тэрбумыг шилжүүлэг хийсэн юм билээ. Үүнийг хоёроор үржүүлээд олон нийтийн сүлжээнд тавьчихсан юм билээ.Энэ талаар Сангийн яамнаас би тайлбар авсан байгаа.

-Илүү төлсөн татвараа буцаан авсан гэдэг нь ямар учиртай юм бэ, та энэ талаар тайлбар өгөөч?

-Манай “Хурд’’ групп ихэвчлэн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын өртгийг бүрдүүлэх явцад, энэ нь НӨАТ борлуулалтаас нь илүү гарчихдаг. Ер нь ийм тохиолдол үүсдэг. Энэ тухай НӨАТ-ын тухайн хуулийн 15 дугаар зүйлд тодорхой тайлбарлачихсан байгаа. Ийм байдлаар зөрүү үүсдэг.

-Тосон бумбын нурууны ойролцоо таны 50 хувийг нь эзэмшдэг компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Та энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу?

-Намайг улс төрд байгаа болохоор л ингэж баалаад байгаа юм. Түүнээс хууль зөрччихсөн зүйл байхгүй шүү дээ.

Зураг