Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Японы 13 мужийн захирагч “Хүүхэд уйлахыг дэмжих” хөдөлгөөнд нэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Төрөлт багасаж, хүн амь нь хөгширч байгаа Японы нийгэмд хүмүүс олон нийтийн газарт хүүхэд уйлахыг тэвчихдээ тааруу байдаг. Хөршүүд нь хүүхдийн уйлах дуу чимээнд дургүйцнэ гэж үзээд цэцэрлэг байгуулах газар олгохоос зайлсхийх, үйлчилгээний газрууд бага насны хүүхэдтэй хүмүүст үйлчлэхдээ дургүй байх тохиолдол элбэг.

Тэгвэл энэ сөрөг үзэгдлийг арилгаж, хүүхдэд илүү ээлтэй нийгэм бий болгох зорилготой “Бид хүүхдэд хайртай төсөл” 2016 онд анх эхэлж байжээ.

Өчигдөр Японы мужуудын захирагч 13 эрэгтэй улс төрч дээрх хөдөлгөөнд нэгдэж, дэлгүүр, ресторан зэрэг үйлчилгээний газруудад “Хүүхэд уйлахад асуудалгүй” гэсэн таних тэмдэг байрлуулахыг уриалах амлалт өгчээ.

Хүүхдийн уйлах эрхийг хамгаалах хөдөлгөөнд анх удаа өндөр албан тушаалтай улс төрчид нэгдсэн тохиолдол энэ юм байна.

Тэдний нэг Мие мужийн захирагч Эйкэй Сузуки “Ойр орчимд нь хүүхэд уйлж эхлэхэд эцэг, эхийг нь буруутгах хандлага Японы нийгэмд оршсоор байна. Бид энэ хандлагыг өөрлөхийг хүсэж байна” гэж мэдэгджээ.

Хүүхэд төрөх нь багасаж, хүн ам нь хөгширч байгаа үзэгдэлтэй тэмцэхийн тулд ерөнхий сайд Шинзо Абэ Японыг гэр бүлд ээлтэй нийгэм болгохыг зорьж байгаа.

Өнгөрсөн Баасан гарагт Японы эрүүл мэндийн яам 2017 онд тус улсад ердөө 946,060 хүүхэд мэндэлсэн нь орчин үеийн түүхэнд хамгийн бага үзүүлэлт болсныг мэдээлсэн байна. 2017 он нь шинэ хүүхдийн тоо нэг саяд хүрээгүй дараалсан хоёр дахь жил болж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: AFP