Саяхан Reddit сүлжээний нэгэн хэрэглэгч хүн ам хамгийн их нягтралтай амьдардаг улсыг хамгийн бага нягтралтай улстай харьцуулсан газрын зураг бүтээжээ.
Тухайлбал хэрвээ Бангладешчууд Монголчууд шиг хүн амын нягтрал багатай амьдрах бол хэр том газар нутаг хэрэгтэйг дүрслэн үзүүлсэн байна. Хэрвээ ийм боломж олдвол Ази, Европ, Африк тивийг бүхэлд нь нийлүүлж байж, Бангладешийн хүн амыг Монголчууд шиг тэнэгэр амьдруулж болох гэнэ.
Хот улсуудыг тооцохгүй бол дэлхийн хамгийн их хүн амын нягтралтай улсад өмнөд Азийн Бангладеш тооцогддог. 147,570 км.кв нутаг дэвсгэртэй тус улсад 2016 оны байдлаар 162.9 сая хүн амьдарч байна.
Энэ нь нэг км.кв талбайд 1,104 хүн амьдардаг гэсэн үг юм. Бангладеш улс газар нутгийн хэмжээгээр дэлхийн улсуудаас 92 дугаарт ордог бол хүн амын тоогоор наймдугаарт жагсдаг байна. Тайванийг тооцвол манай дэлхий дээр 195 тусгаар улс байдаг.
Харин хүн амын нягтралаар хамгийн багад тооцогддог улс бол Монгол юм.
Монгол улсын 1,566,000 км.кв нутаг дэвсгэрт 3 сая гаруй хүн амьдардаг.
Газар нутгаар бид дэлхийд 18 дугаарт ордог боловч хүн амын тоогоор 134 дүгээрт жагсдаг юм.
Энэ нь нэг км.кв талбайд 1.9 хүн оногддог гэсэн үг.
Эх сурвалж: Reddit
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
|