Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Помпейн балгасанд галт уулын дэлбэрэлтээс зугтаж яваад чулуунд дарагдаж үхсэн хүний араг яс олджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Помпейн археологийн газраас нэгэн шинэ, сонирхолтой олдвор илрүүлснээ Италийн албаныхан өчигдөр зарлажээ.

Нийтийн тооллын 79 онд Везуви галт уул дэлбэрэх үед нэгэн эр зугтаж яваад асар том чулуунд дарагдаж үхснийг батлах олдвор илэрсэн нь энэ юм байна. 

Өчигдөр Помпей хотын захиргааныхан олдворын гэрэл зургийг сэтгүүлчдэд үзүүлжээ. Зургаас харвал 30 гаруй насны эрийн цээж хэсэг чулуунд бяц дарагдсан байгаа юм. Амиа алдсан хүний гавлын яс олдоогүй байна. Судлаачид уг хүнийг алхах чадваргүй болгодог нэгэн төрлийн өвчтэй байсан гэж дүгнэжээ.

Помпейн археологийн газрын захирал Массимо Осанна үүнийг тухайн үеийн түүх, соёл иргэншлийг харуулсан “онцгой ховор олдвор” гэж магтсан байна.

 

Эх сурвалж: Associated Press