Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Зуслан ногоон бүс, голын ай сав орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр тушаалаар 2018 оны их цэвэрлэгээний хуваарь батлагдсан. Энэхүү хуваарийн дагуу өнөөдрөөс хотын зуслан ногоон бүс, голын ай сав орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажил  эхэллээ.

Цэвэрлэгээний ажил тавдугаар сарын 24-нөөс 26-ны хооронд үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хойд чиглэлийн Зуслангийн бүс болон Сэлбэ гол дагуу, Хан-Уул, Баянгол дүүргүүд  Туул, Дунд гол дагуу, Сонгинохайрхан дүүрэг Баруун, Зүүн салааны зуслангийн бүс, 21, 32-р хорооны нутаг дэвсгэрт тус тус цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна. 

Цэвэрлэгээнд ТҮК-уудын 20 гаруй машин техник, жолооч ачигч үйлчлэгчид, мөн иргэдийн бүлгийн 280 гаруй ажилчид оролцож нийт 20 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.