"Монголын эдийн засгийн чуулган - 2018"-ын салбар хуралдаанууд үргэлжилж байна.
ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/841074959411407/
Өнөөдөр Их танхимд болсон "Цахим шилжилт-Блокчэйн" нэгдсэн хэлэлцүүлгийн ОНЦЛОХ ЭШЛЭЛүүдийг хүргэж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл:
- Дижитал шилжилт гэдэг нь мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаад үйлчилгээ, ажлын үр бүтээмжийг сайжруулах зорилготой байгууллагын өөрчлөлт.
- Дижитал шилжилт нь нэг удаагийн программ хангамж, онлайн шилжилт хийснээр шийдэгдэх асуудал биш. Дор хаяж 3-5 жил, түүнээс цааш хугацаатай стратеги төлөвлөлт гаргаад хэрэгжүүлэх үйл ажиллагаа.
- Дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дээрээсээ эхлэх ёстой.
- Төрд их олон мэдээлэл байдаг мөртлөө нээлттэй өгөгдөл бий болгож чаддаггүй.
G0DZI11A Capital Partners-д хөрөнгө оруулалтын гүйцэтгэх ахлах, Bamboo Technologies компаний гүйцэтгэх захирал Жин Т. КИМ
- Санхүүгийн гүйлгээнүүд ирээдүйд бүгд нэгэн зэрэг төвлөрсөн байдлаар хэрэгжих боломжтой.
- Дэлхий дээр яваандаа технологи хөгжсөнөөр бидэнд их өөрчлөлт ил болно.
Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн Ахисан Судалгааны Институт (KAIST)-ийн Докторын дараах судлаач Э.Түмэннаст профессор:
- Өнөөдөр хуурамч эмийн үйлдвэрлэл дээр блокчэйныг ашиглаж болно гэсэн санаачилга бий. Дэлхийн даяар нийт 200 тэрбум долларын хуурамч эмийн зах зээл байдаг. Эдгээрийн худалдаа нь онлайнаар явагддаг.
- Биткойны өөр нэршлийг блокчэйн гэж хүмүүс ойлгодог. Үүнийг салгаж ойлгох хэрэгтэй. Блокчэйн технологийн хэрэглээ нь цахим мөнгөн дээр байдаг.
- Блокчэйн технологийг танилцуулахаас өмнө баталгаажуулалтын асуудлууд хэцүү байсан.
- Мэдээллийн блок үүсгэж, нууцлалаар баталгаажуулж хадгалах технологийг блокчэйн гэнэ.
ABCC Крипто Биржийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Калвин Ченг:
- Криптовалют нь блокчэйнээс өөр.
- Криптовалют гэдэг нь санхүүгийн шинэ бүтээгдэхүүн. Өмнө нь байснаас их өөр мөнгө.
- Криптовалют нь тухайн хөрөнгө оруулагчдаа үр өгөөжөө авчрах ёстой.
- Томоохон хөрөнгө оруулалт л биш бол криптовалютад хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй гэж зөвлөх байна.
Айтүүлс компанийн захирал Г.Лхамсүрэн:
- Зарим талаараа түрүүлж байж болох юм.
- Нүүрсээ эрчим хүч болгоход бидэнд маш том боломж бий. Энэ нь бодитойгоор дижитал шилжилт хийж байгаа гэсэн үг юм.
- Бид блокчэйн технологийг судлаад 4 жилийн нүүр үзэж байна.
- Монголын нэг хувийн их дээд сургуулийн бүртгэлийг блокчэйн технологи дээр суурилсан болгох гээд ажлаа эхэлсэн. Ингэснээр хуурамч дипломны асуудал алга болно.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
- Герман улс 60 сая ажлын байр үгүй болно гэсэн дүгнэлт гаргасан. Ажлын байр байхгүй болвол 60 сая хүн юу хийх вэ гэдэг асуудал яригдана.
- Тиймээс хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбартаа анхаарч байна.
- Аж үйлдвэрийн 4-р хувьсгал гарснаараа зөвхөн мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бидэнд хэрэгтэй гэсэн үг биш юм.
- Бүртгэлийн системийн ард хүн байхаар л авлигал, хээл хахууль үүсэж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!