Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ШУУД: Х.Баттулга, Арнауд Суарат, Баабар нар дарааллан илтгэл тавина

Б.Ану
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

09:15 2018/05/22

"Монголын Эдийн засгийн чуулган 2018" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ. Мөн түүнийг залгуулж  Рио Тинто групп зочноор оролцож, илтгэл тавих юм. 

Тодруулбал, Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат"Амжилтын төлөөх хамтын ажиллагаа" сэдэвт илтгэл тавихаар төлөвлөөд байна. 

Харин түүний илтгэлийг залгуулж нийтлэлч Баабар илтгэл тавих юм. 

Шууд дамжуулалт:

https://www.facebook.com/iKonNews/videos/840955509423352/?t=69

Энэ удаагийн эдийн засгийн форумыг 100 хувь хувийн хэвшлийнхэн өөрсдөө санхүүжүүлж зохион байгуулж байгаагаар онцлогтой. 

Өнөөдрийн хэлэлцэх сэдвүүдэд:

  • Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, Төвлөрлийг сааруулах бодлого, 
  • Хүний хөгжил: Халамжаас бүтээмж рүү, 
  • Монгол Улсын брэндинг, 
  • Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт, 
  • Цахим шилжилт ба блокчэйн, 
  • Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал зэрэг сэдвээр салбар хурлууд болно. 

Эдийн засгийн чуулган - 2018 хурлын төгсгөлд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг зурахаар хөтөлбөрт тусгаад байна. 

Мөн форумын төгсгөлд Ерөнхий сайд асуудлыг нэгтгэн дүгнэж Засгийн газрын хийх ажлыг танилцуулна.