Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргалаа

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:56 2018/05/15

Дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өгсөн мэдээллээр,  Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусч байгаатай холбоотой цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг дахин сунгуулах талаарх саналуудыг ирүүлсэнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэлээр С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар тус тус сунгаж шийдвэрлэсэн болно гэжээ. 

17:05 2018/05/15

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогтын таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хурал өнөөдөр боллоо. 

Шүүхээс С.Баярцогтыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргасан талаар түүний өмгөөлөгч Г.Орхон мэдээлэл хийлээ. 

Харин одоо тус шүүхэд Б.Бямбасайханы таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хурал болж байна. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 1-нд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог 15 хоног сунгах захирамж гаргасан билээ.

АТГ-аас Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг цаашид яллагдагчаар татаж цагдан хорих шаардлагатай гэж үзэн хорьсон юм.