Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хавайн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрч эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хавайн хамгийн том арал дээр оршдог таван галт уулын хамгийн идэвхтэй нь болох Килауеа уул өчигдрөөс дэлбэрч эхэлсэн байна.

Их хэмжээний үнс нурам агаарт цацаж, лаав оргилж эхэлсэн нь хүн амьдардаг бүс нутгуудад хүрсэн байна. Галт уулын дэлбэрэлтээс өмнө тус арал дээр сүүлийн хоёр өдрийн турш хэд хэдэн удаа газар хөдөлсөн юм. 

Энэхүү гамшигтай холбоотойгоор галт уулын ойролцоох Пуна суурингийн 10,000 иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарчээ.

Килауеа уул нь сүүлийн 30 гаруй жилийн турш дэлбэрэхэд бэлэн дуншиж байсан юм. Галт уулнаас оргилон гарсан лаав 125 км.кв талбайг бүрхээд байгааг АНУ-ын Геологийн Судалгааны байгууллага мэдээлжээ.

Лаавын хамгийн дээд халуун нь Цельсийн 1,149 хэм хүрч байгаа гэнэ.

 
 

 

Эх сурвалж: Reuters