Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

23 байршилд сургууль, цэцэрлэг барьж есдүгээр сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр боллоо

ikon.mn
2018 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

-Засгийн газрын өнөөдрийн /2018.05.02/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

“Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн хүрээнд газар нь чөлөөлөгдөж, захирамж гарсан 23 байршилд концессоор сургууль, цэцэрлэг барихаар шийдвэрлэлээ.

Шаардагдах хөрөнгийг хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхаар болов.

23 цогцолборыг энэ оны есдүгээр сарын нэгний дотор барьж, хүлээлгэн өгөхөөр концесс эзэмшигчтэй хэлэлцэн тохирсон байна. Ингэснээр нэг цогцолборт бага сургуулийн 160 сурагч, цэцэрлэгийн 120 хүүхэд, 23 цогцолборт 6,440 хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэх юм.

Хэрвээ бага сургууль хоёр ээлжээр хичээллэх бол суралцагчийн тоо 7,360, нийт суралцагчийн тоо 10 мянга гаруй болж нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Сургууль, цэцэрлэгийн 23 цогцолбор баригдах байршлын жагсаалт:

Барилгын байршил Хороо
1 Хан-уул дүүрэг 4
2 Хан-уул дүүрэг 9
3 Хан-уул дүүрэг 12
4 Хан-уул дүүрэг 12
5 Хан-уул дүүрэг 13
6 Хан-уул дүүрэг 13
7 Хан-уул дүүрэг 14
8 Хан-уул дүүрэг 16
9 Сонгинохайрхан дүүрэг 7
10 Сонгинохайрхан дүүрэг 8
11 Сонгинохайрхан дүүрэг 22
12 Сонгинохайрхан дүүрэг 22
13 Сонгинохайрхан дүүрэг 22
14 Сонгинохайрхан дүүрэг 24
15 Сонгинохайрхан дүүрэг 26
16 Сонгинохайрхан дүүрэг 32
17 Баянгол дүүрэг 10
18 Баянгол дүүрэг 23
19 Баянзүрх дүүрэг 11
20 Баянзүрх дүүрэг 20
21 Баянзүрх дүүрэг 20
22 Баянзүрх дүүрэг 23
23 Багануур дүүрэг(Замчин) 3

Эдгээр шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь орчин үеийн шийдэл бүхий иж бүрэн тавилгатай, өөрийн эх үүсвэрээр халаалт дулаанаа хангах юм байна.