Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах ерөнхий газрын замын хойд талын 13 давхар орон сууцны барилгын 8 дугаар давхарт гал гарч байна гэх дуудлагын дагуу хоёр тасаг галыг унтраахаар ажиллаж байгааг мэдээлсэн билээ.
Галыг унтраасан эсэхийг НОБГ-аас тодруулахад "Галыг 13:35 цагт бүрэн унтраасан. Одоогийн байдлаар галын улмаас хүн бэртэж, гэмтсэн гэх мэдээлэл ирээгүй байна. 8 давхрын нэг айл л галд өртсөн" гэв.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!