Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нэймар хөлбөмбөгийн ДАШТ-д оролцоно

SPS телевиз
2018 оны 4 сарын 19
SPS
Зураг зураг

Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Нэймар өнгөрсөн хоёр дугаар сард хөлөндөө бэртэл авч мэс засал хийлгэх шаардлагатай болсон билээ. Улмаар Нэймарын хөгжөөн дэмжигчид түүнийг энэ зун зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ -д оролцох эсэх дээр санаа зовниж байсан юм. Тэгвэл Нэймар энэ зун ДАШТ-д тэмцээн оролцох төдийгүй тун сайн формтой эргэн ирнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Нэймар 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн бэлтгэлдээ гарахаар болсон байна. Бразилийн шигшээ баг эхний тоглолтоо яг нэг сарын дараа 6 дугаар сарын 17-ны өдөр Швейцарийн шигшээ багийн эсрэг хийх хуваарьтай байгаа юм.

Нэймарын хувьд өнгөрсөн 8 дугаар сард Барсалено багаас Пари Сен-Жермен багт ирсэн билээ. Улмаар энэ улиралд шинэ багийнхаа төлөө 25 гоол оруулж, 16 гоолын дамжуулалт өгч тун үр дүнтэй тоглосон юм.

Зураг