Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын кран машин дээр унав

М.Баасандэлгэр
2018 оны 4 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянзүрх дүүргийн XXVI хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хорооллын 410 дугаар байрны хойно, “Алтай констракшн’"-ийн барьж буй Саруул хорооллын барилгад ноцтой осол гарав.

Өчигдөр 17:00 цагийн орчимд барилгын кран унажээ. Барилгын кран унахдаа орон сууцны гадна талын зогсоол дээр байсан гурван машин дээр унасан байна.

Азаар зогсоолд байсан машинуудад хүн байгаагүй. Харин краны жолоочийг түргэн тусламжийн тэрэг ирж авсан гэдгийг ослын ойролцоо байсан эх сурвалж хэллээ.

Осол юунаас болж гарсан болон жолоочийн биеийн байдал ямар байгаа талаар албаныхнаас лавлахад “Одоогоор хэргийн газар үзлэг хийж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn
 
Гэрэл зургийг Mpa.mn

 

Зураг