2018/08/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,467.76₮
B28
УЛААНБААТАР
22°
|
11°
B34
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
06:00
S44
07:00
S44
11°
08:00
S44
13°
09:00
S44
14°
10:00
S28
17°
11:00
S26
18°
12:00
S26
19°
13:00
S26
19°
14:00
S26
19°
15:00
S26
20°
16:00
S26
20°
17:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ирээдүйн мистер-2018” тэмцээний ялагчид

А.Намуун, iKon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN

Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо хамтран зохион байгуулсан “ИРЭЭДҮЙН МИСТЕР-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн бодибилдинг фитнессийн тэмцээн СТӨ-нд амжилттай болж өндөрлөлөө. 

Тэмцээнд 31 клубийн 120 гаруй тамирчид оролцсоноос 

Эрэгтэй фитнесс 

  1. Ж.Батаа Iron bulls клуб
  2. Т.Мөнхбат Ripped клуб
  3. Ц.Шаравсүрэн Iron bulls клуб

Эмэгтэй фитнесс

  1. Г.Оюунболор Champ клуб
  2. Н.Нэмэхбаяр Баянхонгор аймаг, Мандал фитнесс клуб
  3. Г.Мөнхжаргал Ripped клуб
  4. Л.Ариунзул Champ клуб
  5. Д.Нанжиддулам Iron bulls клуб

Бодибилдинг 65 кг

  1. Б.Батхүү Perfect body клуб
  2. Г.Баатаржаргал Наадам клуб ЗХ 150-р анги 
  3. Ц.Идэржаргал Ripped клуб
  4. А.Цэрэнбат Profit клуб
  5. Ц.Дөлгөөнтэнгис California клуб

Бодибилдинг-75кг

  1. Б.Идэрмөнх Ironbulls клуб
  2. Х.Одгэрэл Perfect body клуб
  3. Э.Болд-Эрдэнэ Наадам клуб
  4. Э.Тэмүүлэн B and B клуб
  5. Ш.Намсрайжав Дундговь аймаг Шонхор фитнесс клуб

Модель -165 см

  1. Г.Оюунболор Champ клуб
  2. Б.Мөнхчимэг Perfect body клуб
  3. Б.Оюун Соёл фитнесс клуб
  4. Д.Номин-Эрдэнэ Champ клуб
  5. Б.Энхжаргал Park gym клуб

Спорт модель -175 см 

  1. Б.Лхагвадорж  Proteam клуб
  2. Н.Баасандорж Champ клуб
  3. Э.Наранбаатар Чийрэг Монгол клуб
  4. А.Мөнх-Оргил Profit клуб
  5. Н.Баасандорж Багануур дүүрэг Наран Gym клуб

Бодибилдинг +75кг

  1. А.Бямбаа Profit ЗХ-084 анги
  2. Г.Энхтүвшин Perfect body
  3. Б.Дөлгөөн Perfect body
  4. Ч.Тэмүүлэн Perfect body
  5. Г.Тэнгис River club

Спорт модель +175 см

  1. С.Эрдэнэцогт Наадам
  2. А.Батэрдэнэ Profit
  3. Б.Баттөр Perfect body
  4. Б.Булган Profit
  5. Э.Эрдэнэдаваа Чийрэг Монгол

Модель +165 см 

  1. Н.Ариунболор Perfect body
  2. Гончеренко Ксения Наадам клуб
  3. Ч.Одонтунгалаг Наадам клуб
  4. Б.Болорчимэг Соёл фитнесс
  5. Б.Энхжаргал Champ 

Багийн дүн

  1. Perfect body клуб
  2. Champ клуб
  3. Iron bulls клуб ялагчаар тодров. 
 

Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НЗДТГ, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, Соёлын төв өргөөний хамт олон болон бусад дэмжигч байгууллагуудад талархал илэрхийлье.  Ирээдүйн амжилтын гараагаа энэхүү тэмцээнээс эхэлж байгаа өнөөдрийн ялагчдад баяр хүргэе. 

Бид саяхан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах, биеийн тамир спортоор хичээллэхийг дэмжих зорилгоор “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” Төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. 

Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй МБФХ-ны гишүүн клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд буюу ачаалал багатай үед  50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор ханган амжилттай ажиллаж байна. 

Үүний үр дүнд фитнессээр хичээллэх залуучуудын тоо өдрийн цагаар 500-1,000 хувь хүртэл өсөлттэй байгаа талаар фитнесс клубүүдээс мэдээлэл ирсэн. Бид цаашид олон үйл ажиллагааг шат дараалалтайгаар хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа” гэлээ

Тэмцээний үеэр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийг дэмжих үйл хэрэгт үр бүтээлтэй оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд ирээдүй хойч үе, залуучуудыг хөгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад 1-5 одтой “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагыг алдаршуулах батламж”, тус холбоодын зарим захирлуудад “Нийслэлийн шилдэг залуу Алтан медаль” гардууллаа. 

Мөн Монголын Бодибилдинг Фитнесийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар залуу тамирчдыг дэмжиж, олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархан Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очирт Өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулав гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. 

x