Төмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн урд гүүрэн гарц барих төслийн ажлын хүрээнд 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг "Оддын хотхон" хорооллоос Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзвар хүртэл хязгаарлаж байна.
Энэ үеэр хэвтээ тэнхлэгийн буюу Нарны зам дагуу мөн Home plaza төвийн хойд зам, Юнескогийн гудамжаар тээврийн хэрэгсэл зорчих боломжтой юм.
Иймд иргэд та бүхэн өөрсдийн явах чиглэлийн автозамыг зөв сонгон, хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцоно уу гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!